“ХҮҮХДИЙН ЭРХ- ЗӨВ ТУСГАЛ” АЯН ЭХЛҮҮЛЛЭЭ

A- A A+
“ХҮҮХДИЙН ЭРХ- ЗӨВ ТУСГАЛ” АЯН ЭХЛҮҮЛЛЭЭ

Завхан аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхдийн эрх-Зөв тусгал” аяныг эхлүүллээ.

Тус аяныг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн 400 орчим сурагч, 21 сумын сургуулийн нийгмийн ажилтнууд оролцсон байна.  

Аяны хүрээнд сургууль, дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэн нөхцөл байдал, сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудад архидан согтуурахтай тэмцэх тухай, тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох арга хэмжээ авах юм.

Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг, зөвлөгөөн хэлэлцүүлэг зохион байгуулах, үе тэнгийн дээрэлхэлт, үл хайхрах хүчирхийлэл сэдвийн хүрээнд сурагчдын дунд видео контентын уралдаан зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.