“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХОХИРОГЧИЙН ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХОХИРОГЧИЙН ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зочин багшаар Улсын Дээд Шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, хууль зүйн ухааны доктор Ч.Хосбаяр уригдан оролцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг хангах, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоох, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө. 

Сургалтад нийслэл, аймаг, тээвэр, дүүрэг болон сум дундын прокурорын газрын нийт 192 прокурор танхим болон цахимаар хамрагдаж, дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.