ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай холбоотой 2021 онд 2, 2023 онд 1 хэрэгт хяналт тавьж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн бол 2024 онд жоргүйгээр эм олгосон 3 зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага оногдуулсан байна.  

Тус аймгийн прокурорын газраас дээрх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар аймгийн Эрүүл мэндийн газарт мэдэгдэл хүргүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулсан байна.

Сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтнээс үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцуулж, эмнэлгийн байгууллагад дагаж мөрдөх стандарт, дүрэм, журам, Эрүүгийн болон зөрчлийн хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгчээ. Мөн тус прокурорын газраас боловсруулсан Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн тухай гарын авлага, материалыг тарааж, танилцуулсан байна.

Сургалтад Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй эмч, албан хаагч оролцжээ.