Хан-Уул дүүргийн прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийг олон нийтэд таниулан сурталчлах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх” аяныг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.
Аяны хүрээнд хүүхэд хохирсон хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлах, хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг хийхээр төлөвлөсөн байна.
“Хүүхдийн эрх” аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба