Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс шинээр томилогдсон прокуроруудад зориулан зохион байгуулдаг “Прокурорын анхан шатны сургалт” 2025 оны 5 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд боллоо.
Сургалтаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах нь, прокурорын ёс зүй, хараат бус байдал, хяналтын ажлын онцлог, шалгалт судалгаа хийхэд анхаарах асуудал болон стресс менежмент зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгосон бөгөөд аймаг, дүүрэг, сум дундын прокурорын газарт шинээр томилогдсон 54 прокурор оролцлоо.
Энэ удаагийн сургалтаар прокуроруудын хариуцсан хяналтын чиглэл тус бүрээр тусгайлан сургалт орсноороо өмнөх жилүүдээс онцлог боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба