ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХАД АНХААРЧ БАЙНА

A- A A+
ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХАД АНХААРЧ БАЙНА

Баянгол дүүргийн прокурорын газраас хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан “Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, анхаарвал зохих асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүргийн Цагдаагийн газар, Хороодын хамтарсан багийн төлөөлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан нар оролцлоо. 

Энэ үеэр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дээрх байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг  тодорхойлсон байна.