“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Экологийн цагдаагийн газар, Нийслэлийн байгаль орчны газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  дүүргийн Цагдаагийн газартай хамтран “Байгалиа хамгаалъя” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагын төлөөллөөс “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, “Хууль бусаар ан агнах”, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж буй өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, сайн туршлагын талаар мэдээлэл хийж, "Ой мод, ой модны дагалдах баялгийн талаарх ойлголт, ойн сангийн нөхөн төлжилт, ашиг тус” сэдвээр сургалт хийжээ.  

Оролцогчид тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг бууруулах, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж, санал солилцсон байна. 

Хөдөө орон нутагт хууль бусаар ан агнах, мод болон байгалийн ховор ургамал бэлтгэж,  Улаанбаатар хот руу Сонгинохайрхан дүүргийн Баруун туруу болон 22-ын товчоогоор хууль бусаар тээвэрлэн, оруулж ирэх тохиолдол гардаг. Хэлэлцүүлгийн үр дүнд прокуророос гэмт хэрэг үйлдэгдсэн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй байгаль хамгаалагч, цагдаагийн алба хаагч нарыг орчин үеийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах нөөц боломжийг судлах зэрэг арга хэмжээг авч, хамтран хэрэгжүүлэхээр болжээ.  

Хүрээлэн байгаа орчны эсрэг хэмт хэргийг шийдвэрлэхдээ байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хуулийн зохицуулалттай.

Цаашид хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаарх иргэдийн ойлголт хандлагыг өөрчлөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.