АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ИРГЭНД ХЯНАЛТ ТАВИХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

A- A A+
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ИРГЭНД ХЯНАЛТ ТАВИХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, сум, багийн Засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар шүүхийн шийдвэрийн дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосон, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүнд хяналт тавихад сум, багийн Засаг дарга нарын оролцоо, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар сум, дүүргийн Засаг дарга нар хяналтад байгаа иргэдийн талаар харилцан мэдээлэл солилцох, тогтоолын биелэлтийг хойшлуулсан иргэнийг зохих ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг.

Уулзалтын үеэр хуулийн хэрэгжилтийг хангуулах, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, хяналтад байгаа иргэдэд сургалт, арга хэмжээ зохион байгуулах, ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлын талаар санал солилцсон байна.

Уг арга хэмжээнд Орхон аймгийн 2 сум, 26 багийн Засаг дарга нар оролцжээ.