СУМЫН ИРГЭДЭД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖЭЭ  

A- A A+
СУМЫН ИРГЭДЭД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖЭЭ  

Дундговь аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Луус, Хулд сумдад ажиллажээ.

Энэ үеэр төрийн байгууллагын алба хаагч нарт сумдад үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, зонхилон үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр мэдээлэл өгсөн байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт шалтгаан нөхцөл”, “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр яриа таниулга хийжээ.

Сумын иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, хууль эрх зүйн мэдээлэл өгөхийн зэрэгцээ зарим иргэний санал, хүсэлтийг хүлээн авч ажилласан байна.   

Прокуророос сумдын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлжээ.