Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүч биш хайр” зургийн уралдааныг сурагчдын дунд зохион байгуулжээ.
Зургийн уралдаанд анги хамт олноороо идэвх санаачилгатай оролцсон Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн Н.Ариунтуяа багштай 6б ангийн сурагчдыг урьж прокурорын газрын үйл ажиллагааг танилцуулж, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дурсгалын зүйл гардуулан өгсөн байна.
Тус уралдааныг Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой “Аюулгүй гэр бүл–Аюулгүй ирээдүй” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн бөгөөд хүүхдүүд аз жаргал, хайраар дүүрэн гэр бүлээ зурсан бүтээлээ ирүүлж, оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба