Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэстэй хамтран шүүгч, мөрдөгч, прокуроруудын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Шүүх шинжилгээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсийн мөрдөгч, хэсгийн байцаагч, тус дүүргийн прокурорын газрын прокурорууд хамрагдлаа.
Сургалтаар хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, битүүмжлэх, хадгалах, шинжилгээнд хүргэх, хүний эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх, цахим нотлох баримтыг бэхжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Оролцогчид Шүүх шинжилгээний ерөнхий газрын лаборатори, шинжилгээ хийхэд ашиглаж буй техник төхөөрөмж, орчин нөхцөл, шинжилгээ хийж буй үйл явцтай танилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба