ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН БАЙНА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН БАЙНА

Ховд аймгийн прокурорын газар нь тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах чиглэлээр сумдад ажилласан байна.

Тус арга хэмжээний хүрээнд 16 сумдын 700 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж, 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, авсан арга хэмжээ, сумдад гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаар танилцуулжээ.  

Ховд аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүний халдашгүй байдлын эсрэг, залилах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байгаа бөгөөд дээрх хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгсөн байна.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэгт тооцогдох болсон үндэслэл, хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлаж өгчээ.

Энэ үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, иргэдээс тавьсан санал, хүсэлтэд хариулт өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн гарын авлага, сэрэмжлүүлэх хуудас зэргийг тараан өгсөн байна.