Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс докторын сургалтад хамрагдаж буй прокурор, ажилтнуудын судалгааны ажилд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор докторантын судалгааны ажлын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Дотоод хэргийн их сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд Эрүүгийн процессын эрх зүйн профессорын судалгааны багийн доктор, профессорууд оролцсон байна.
Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, Дотоод хэргийн их сургуулийн докторант Ш.Баасандорж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын чиг үүргийн харьцуулалт” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, профессор багш нараас санал, зөвлөмж өгсөн байна.
Цаашид прокурор, ажилтнуудын докторын судалгааны ажлын явц, үр дүнгээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг Их сургуулиудтай хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба