Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто худалдааны цогцолбор” төвд зохион байгууллаа.
Өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн хууль хяналтын болон төр, захиргааны байгууллагын алба хаагчид, мэргэжилтнүүд оролцож иргэд, олон нийтэд байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө, иргэдийн сонирхсон мэдээлэл өгчээ.
Тус прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэд, олон нийтэд хууль сурталчлах, мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр залилах, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг гэмт хэргийн талаарх ойлголт, хууль эрх зүйн зохицуулалтын талаар тайлбарлаж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба