Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн прокурорын газар тус дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” төрийн бус байгууллагатай хамтран “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Чингэлтэй дүүргийн 17 хорооны нийгмийн ажилтан, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан байна.
Тус прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн нотолгоо, гэмт хэргээс ялган шийдвэрлэх” сэдвээр мэдээлэл өгөхийн зэрэгцээ хүний эрх, жендерийн тухай ойлголт, хүчирхийллийн тухай ойлголт, суурь шалтгаан, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах арга зүй зэрэг сэдвээр сургалт орж, оролцогчид гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчтой ажиллахад анхаарах асуудлын талаар санал солилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба