“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЭТГЭХ, ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЭТГЭХ, ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний комиссын Эрүүдэн шүүхийн асуудал хариуцсан гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Я.Цэлмэн “Хүний эрхийн агуулга, мөн чанар”, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх сургалт хариуцсан референт Н.Манлайбаатар “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Тус сургалтад Төв аймаг дахь сум дундын анхан болон давж заалдах шатны шүүх, аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 417 дугаар нээлттэй хорих анги зэрэг 23 төрийн албаны нийт 130 орчим албан хаагчид оролцож, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн ойлголт, эрүү шүүлтээс ангид байх, хүний эрхийг зөрчихгүй байх, урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудлын чиглэлээр мэдээлэл өгч, санал солилцсон байна.