АНУ-ЫН КОНГРЕССЫН ДЭРГЭДЭХ ОЛОН УЛСЫН МАНЛАЙЛЛЫН ТӨВИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
АНУ-ЫН КОНГРЕССЫН ДЭРГЭДЭХ ОЛОН УЛСЫН МАНЛАЙЛЛЫН ТӨВИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвийн гүйцэтгэх захирал Жейн Саргус тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрээр “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн Олон Улсын бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, талууд АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төв, Монгол Улсын прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс АНУ-ын Холбооны шүүгч, удирдах зөвлөлийн гишүүн Сюзайн Митчел, АНУ-ын Холбооны Шүүхийн Төвийн олон улсын сургалт хариуцсан захирал Мира Гүр-Ари нартай хамтран 260 гаруй прокурорыг оролцуулан “Авлигын гэмт хэрэг, хөрөнгө буцаах ажиллагаа”, “Насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог”, “Цагдан хорих ажиллагаа” сэдэвт сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.