Архангай аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Онцгой байдлын газартай хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төрийн өмчид хохирол учрах, нийтийн эрх ашиг зөрчигдөх болзошгүй эрсдэлээс урьдчилан зорилгоор Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид галын аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгажээ.
Шалгалтын хүрээнд “Хасу”, “Тэрх”, “Архангайд үйлдвэрлэв” зэрэг худалдааны төвүүдэд Галын аюулгүй байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Галын хяналтын улсын байцаагчийн албан шаардлага” хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба