Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст сумын иргэд болон төрийн алба хаагчидтай уулзаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор яриа таниулга хийж, хяналтын ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга, мэдээлэл хүргэжээ.
Мөн орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба