Эрүүгийн хэргийн тусгай архив нь архивын аюулгүй ажиллагааг хангах, гамшиг, аюулт үзэгдэл, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад эрсдэлээс хамгаалах ажлыг зохион байгуулах, хадгалалт, хамгаалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гамшгаас хамгаалах сургалтын төв, 116 дугаар ангитай хамтран “Гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт анхан шатны онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Онцгой байдлын алба хаагчид онол, практик хослуулан явуулсан бөгөөд гамшгийн онцгой нөхцөл байдал, өрхийн бэлэн байдал, гал унтраах, газар хөдлөлт гэж юу болох талаар тайлбарлаж, утаат орчноос аврах ажиллагаа хийх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлт зэрэг гамшиг ослын үед авах арга хэмжээ, бэлэн байдлыг хангуулах талаар мэдлэг, мэдээлэл өгсөн байна.
Сургалтад Эрүүгийн хэргийн тусгай архив, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын байгууллагын болон салбар архивын нийт 36 албан хаагч оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба