Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёлын өвийн үндэсний төв, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүх шинжилгээний газрын төлөөллүүд оролцлоо.
2023, 2024, 2025 оны эхний 2 сарын байдлаар Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлт гарахад тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд соёлын өвийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёлын өвийн үнэт олдворын шинжилгээний тогтолцоог сайжруулах талаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба