ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА     

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА     

Ховд аймгийн прокурорын газраас “Хүүхэд суралцах, амьдрах ээлтэй орчныг бүрдүүлэх, хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон аймаг, сум, багийн нийгмийн ажилтнууд, Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. 

Аймгийн прокурорын газраас 2024 он, 2025 оны эхний 5 сарын байдлаар хүүхэд, хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн судалгааны дүнг танилцуулж, хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын гэрээ, конвенцүүд, Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн талаар танилцуулга хийж, мэдээлэл өгчээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдийн эрхийг хангах, ээлтэй орчныг бүрдүүлэх, хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд саналыг нэгтгэн хүргүүлж, 2025 оны сүүлийн хагас жилд гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.