МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Увс аймгийн прокурорын газраас Мал эмнэлгийн газрын ажилтан, албан хаагчдад Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, шийтгэл оногдуулах үндэслэл, анхаарах асуудал, зөрчил шалган шийдвэрлэхдээ хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллах талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтан нь 17 зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд прокуророос зөрчлийн хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт, нэгдсэн ойлголтын талаар танилцуулсан байна.

Мөн энэ үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагаа, Увс аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, гарын авлагыг тараан хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ.  

Сургалтад аймаг, сумдын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 47 албан тушаалтан оролцсон байна.