Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн дэд сайд Хуршит Йилдирим тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хуулийн байгууллагуудын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд, цаашид Бүгд Найрамдах Турк Улсын Шүүхийн академи болон Монгол Улсын прокурорын байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй сургалт, туршлага солилцох хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Түүнчлэн, прокурорын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулах, харилцан айлчлал, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нээлттэй байгаагаа харилцан илэрхийллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба