БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн дэд ерөнхийлөгч, профессор Ху Тянье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль, эрх зүйн тогтолцооны онцлог, шүүх, прокурорын байгууллагын бүтэц, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, шүүх, прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Цаашид талууд харилцан айлчлах, туршлага солилцох, прокурорын байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.