Хан- Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албатай хамтран “Хан-Уул дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон улсын туршлагыг нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны судалгаа, дүн шинжилгээний төв, дүүргийн цагдаагийн газар, тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, хороодын засаг дарга, хэсгийн байцаагч нар оролцлоо.
Тус хэлэлцүүлгээр дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, Хүрээлэн буй орчны загварчлалын /СРТЕD/ талаар мэдээлэл өгч, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хотын болон орон сууцны хороолол, хотхоны тохижилтыг хэрхэн нийцүүлэн хийж буй талаарх олон улсын туршлагуудтай танилцаж, хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийн талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба