ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ  БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас санаачлан “Ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудад холбогдох хууль, журмаар хүлээлгэсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах” талаар уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн хороодын засаг дарга нар, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн Хэв журмын байцаагч нар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын төлөөлөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэгч болон прокурорууд оролцлоо. 

Зөвлөгөөний үеэр хууль, журамд заасны дагуу төрийн болон төрийн бус байгууллагууд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн иргэдтэй хэрхэн ажиллах, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өгч, зөвлөгөөнд оролцогчид ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой асуудлаар асуулт асууж, санал солилцлоо.  

 Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн иргэдийн эрхийг хангах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, хорих ангиас хугацааны өмнө суллагдаж тэнсэгдсэн иргэдэд нийгмийн халамж, үйлчилгээний газраас хуульд заасан арга хэмжээг авах, төрийн болон төрийн бус байгууллагаас сургалт, хүмүүжлийн тодорхой арга хэмжээг авч ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.