Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн мэргэжил, арга зүйн туслалцаатайгаар Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 2024 оны эрүүгийн нөхцөл байдлыг судалж, судалгааны тайланг гаргажээ.
Судалгаагаар, тус дүүргийн хэмжээнд 2024 онд хэрэг бүртгэлтийн хэрэг 39.1 хувиар, мөрдөн байцаалтын хэрэг 42.1 хувиар тус тус өссөн бол цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар, шинээр хэрэгжсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотой байна.
Багануур дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хүүхэд хохирсон хэрэг бүртгэлтийн хэрэг 2023 онтой харьцуулахад 22.2 хувиар буурчээ. Тус дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон гэмт хэргийг бууруулахад анхаарч, 2024 онд “Эв эе-Эерэг хандлага” уриатай нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 3 сургуулийн нийт 200 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, сурагчдын дунд хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх “Дэвжээ” тэмцээн зохион байгуулж, үе шаттайгаар түгээсэн видео контент, шторкууд эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэсэн байна.
Багануур дүүргийн прокурорын газраас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 2025 онд “Хүүхдийн эрх-бидний үүрэг” нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Багануур дүүргийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх судалгааны тайлантай дараах QR кодыг уншуулж танилцана уу.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба