УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү!
Энэ удаагийн нэвтрүүлгийг Баянгол дүүргийн прокурорын газартай хамтран бэлтгэлээ.
ОНЦЛОХ СЭДЭВ:
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ерөнхий прокурор Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр хоёр Улсын ерөнхий прокурорууд Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
- Гэмт хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгдсэн шөнийн цэнгээний газруудыг шалгажээ.
ХЯНАЛТ ШИЙДВЭРЛЭЛТ:
- Сүүлийн 3 жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт 716 хүнийг яллагдагчаар татагджээ.
- 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
- Өсвөр насны хүүхдүүд хулгайлах, залилах гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол буурахгүй байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба