ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

A- A A+
ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

       Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Замын цагдаагийн хэлтэстэй хамтран 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Шатахуун тээвэрлэж явах үед гарч болзошгүй осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг хийж энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чиглэлээ.

Шалгалтаар Улаанбаатар болон орон нутгийн замд шатахуун, тос зэрэг шатамхай материал тээвэрлэж яваа зарим том оврын машинууд техникийн бүрэн бус, гал унтраах хэрэгсэлгүй, стандартын шаардлага хангаагүй байсныг илрүүлэн зөрчлийг газар дээр нь засаж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласан байна.