ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ДҮГНЭЛЭЭ

A- A A+
ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ДҮГНЭЛЭЭ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг 60 хоногийн хугацаанд зохион байгуулж, дүгнэлээ.

Арга хэмжээний хүрээнд 385 гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж 271 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 108 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан харьяаллын дагуу шилжүүлж, нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 14,474 хэргийн 3,221 буюу 22.2 хувийг нь эцэслэн шийдвэрлэлээ.