Завхан аймгийн прокурорын газраас Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдөгч нарыг сургаж дадлагажуулах зорилгоор 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр аймгийн цагдаагийн газрын мөрдөгч нарт Монгол Улсын Их хурлаас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, түүний хэрэгжилтийг хангах нь" сэдвээр сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Завхан аймгийн цагдаагийн газрын мөрдөгч нар танхим болон цахимаар хамрагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба