Монгол дахь Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, Эрх зүйн төслийн менежер О.Оюундарь нар Завхан аймгийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, прокурор, ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк прокурорын байгууллагын цахим бүртгэл, хөтлөлтийн нэгдсэн системтэй танилцаж, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл, тус сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба