Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн газартай хамтран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах чиглэлээр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Төмөр замын цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, эрүүгийн хэргийг шуурхай, бүрэн илрүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хэргийн оролцогч нарын эрхийг хангах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Тус зөвлөгөөнд Тээврийн прокурорын газрын прокурорууд, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс, Төмөр замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн 30 гаруй мөрдөгч оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба