ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн шинжилгээний хэлтэстэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглах, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор “FORENSIC SCIENCE WORKSHOP-2025” хамтарсан сургалтыг зохион байгууллаа.

Хамтарсан сургалтад тус дүүргийн хууль сахиулах байгууллагуудын нийт 30 алба хаагч оролцуулан, шүүх шинжилгээ хийх үйл явцын талаар танилцуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн, санал солилцлоо.