Нийслэлийн прокурорын газраас Хар тамхитай тэмцэх газартай хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх, хугацаа сунган удаашран шалгагдаж байгаа ээдрээ төвөгтэй хэргийг шийдвэрлэх, хүндрэл бэрхшээлийг арилгах, зөрчил шалгах ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр 2025 оны эхний 8 сард хийж хэрэгжүүлсэн ажил, нөхцөл байдлын талаар оролцогч байгууллагуудаас танилцуулж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар прокурор, мөрдөгч нар харилцан санал солилцож, хэлэлцсэн байна.
Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурорууд, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба