ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс прокурорын байгууллагад дадлагажиж буй оюутнуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, хяналтын ажлын онцлог, дадлагын явцад анхаарвал зохих зүйл зэргийг дадлагажигч оюутнуудад танилцуулж, сонирхсон сэдвээр нь мэдээлэл өгсөн байна.

Чиглүүлэх сургалтад Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Их засаг, Отгонтэнгэр, Глобал удирдагч, Рояал их сургуулийн эрх зүйн ангийн нийт 130 гаруй оюутнууд танхим болон цахим хэлбэрээр оролцжээ.