ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хуулийг нэг мөр хэрэглэх, практикт хэрэгжүүлэх асуудлаар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, Хар тамхитай тэмцэх газар болон Экологийн цагдаагийн албаны алба хаагчдыг оролцуулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлэн үйлдэж буй гэмт хэргийн шийдвэрлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх чиглэл, анхаарах арга хэмжээний талаар хэлэлцэв.

Сургалт, хэлэлцүүлэгт Нийслэлийн прокурорын газрын харьяа мөрдөх байгууллагуудын нийт 1000 гаруй алба хаагч танхим болон цахимаар хамрагдсан бөгөөд оролцогч байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, хууль хэрэгжилтийг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.