Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, дүүргийн Цагдаагийн газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, менежерүүдэд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн хариуцлага" сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангаж, үр дүнтэй ажил, арга хэмжээ авч ажиллах талаар ярилцаж, зөвлөмж өгсөн байна.
Тус сургалтад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, шөнийн цэнгээний газар зэрэг үйлчилгээ эрхэлдэг 30 аж ахуйн нэгжийн удирдах ажилтнууд хамрагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба