“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НИЙГЭМЛЭГ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НИКОЛЬ ХОГГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НИЙГЭМЛЭГ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НИКОЛЬ ХОГГ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Николь Хогг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх олон улсын туршлагыг хуваалцахын зэрэгцээ Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдалтай танилцан, ажиглалт хийхээр ажиллаж буйгаа танилцуулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр тууштай ажиллаж байгааг тэмдэглэж, талархал илэрхийлэв. 

Мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, эрүү шүүлтэд өртөж хохирсон хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудал болон дээрх чиглэлээр прокурорын байгууллагатай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.