ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн прокурорын газар тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхтэй хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Нээлттэй шүүх хуралдаан”-ыг зохион байгууллаа.

Тус аймагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байгаа бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн хариуцлага, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ойлголт өгөх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Иргэдэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага тарааж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгсөн байна.