Завхан аймгийн прокурорын газар, Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд “Шударгаар шүүлгэх эрх” сэдэвт хэлэлцүүлэг хийж, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрхийн өнөөгийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангаж ажиллахад орон нутагт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Тус хэлэлцүүлэгт прокурор, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч зэрэг нийт 100 гаруй алба хаагч оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба