Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Хустайн байгалийн цогцолборт газарт 2025 оны 10 дугаар сарын 02-оос 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтаар зэрлэг амьтан, ургамлыг Олон Улсын худалдаанаас хамгаалах тухай конвенц, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, хууль бусаар ан агнах, мод, байгалийн ургамал бэлтгэх, гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал, энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцох зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Сургалтад Аймаг, Нийслэл, Дүүргийн прокурорын газрын 30 гаруй прокурор хамрагдаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба