ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллаж байгаа эсэх, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, нөлөөллийн үнэлгээг шалгах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг явууллаа.

Шалгалтаар Хархорин, Бат-Өлзий сумын тусгай хамгаалалттай газарт  аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 иргэн, 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай удирдамжид заасан чиглэлийн дагуу шалгасан байна. 

Шалгалтаар газар ашиглах зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулаагүй, тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээний биелэлт ирүүлээгүй, хог хаягдлын тухай хууль, усны тухай хууль зөрчсөн зөрчлүүдийг илрүүлж 2 иргэн, 15 аж ахуй нэгжид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлж биелэлтийг тооцжээ. 

Мөн газар ашиглах зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон боловч сунгуулах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй аж ахуй нэгжүүдэд холбогдох зөрчлийг зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд бүртгэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.