ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖИЙН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ БОЛОН МЮНХЕН ХОТЫН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТУРШЛАГА СУДАЛЛАА 

A- A A+
ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖИЙН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ БОЛОН МЮНХЕН ХОТЫН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТУРШЛАГА СУДАЛЛАА 

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотод “Цахим хавтаст хэрэг нэвтрүүлж буй сайн туршлага, дижитал нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаа, прокурор, захиргааны албаны ажилтныг сонгон шалгаруулах, үнэлгээний тогтолцоо”-ны талаар туршлага судлан, танилцаж уулзалт хийлээ.

Энэ үеэр ХБНГУ-ын Бавари мужийн хэмжээнд прокурор, мөрдөх байгууллагууд 10 жилийн хугацаанд цахим хавтаст хэргийг нэвтрүүлэх туршилтын ажлыг дуусган, 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хавтас хэргээ цахимаар шийдвэрлэж эхэлсэн үетэй давхацсан нь айлчлалын онцлог үйл явдал болсон.

Туршлага судлан, танилцах ажлын хүрээнд Бавари мужийн прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоо, кибер гэмт хэргийг мөрдөн шалгах болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавтаст хэргийг нэвтрүүлсэн үйл явц, зохион байгуулалт, хүндрэл бэрхшээл болон давуу тал, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцлоо.