Сүхбаатар аймгийн прокурорын газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Эрүү шүүлт хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих, баривчлах байрны нийт алба хаагчдыг оролцууллаа.
Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар, баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн иргэдээс эрүүдэн шүүхтэй холбоотой нэргүй тандалт судалгааг авч, “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвийн хүрээнд иргэдийн сонирхсон асуултад хариулж, хууль эрх зүйн мэдээ, мэдээллийг өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба