Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргүүдийн төрийн болон төрийн өмчийн байгууллагын 50 гаруй удирдах болон бусад албан хаагчидтай төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр уулзалт зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ууулзалтаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр төрийн байгууллагаас шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудлаар мэдээлэл солилцсон байна.
Энэ ажлын хүрээнд прокуророос Налайх дүүргийн Чандмань Налайх ОНӨААТҮГазартай хамтран цэвэр усаар хангагдах, хэрэглээнээс гарсан бохир усаа татан зайлуулах үйлчилгээ авсны төлбөр төлөөгүй иргэн, хуулийн этгээдэд холбогдох 56.450.784 төгрөгийн үнийн дүнтэй төлбөр гаргуулах, дүүргийн Татварын хэлтэстэй хамтран иргэн, аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн 1 тэрбум 621 сая төгрөгийн татварын өр гаргуулах нэхэмжлэлийг харьяа шүүхэд гаргаж, 869.3 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулаад байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба