Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрлөх эрхийн олон улсын гэрээ, конвенц” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад "Албадан хөдөлмөрийг устгах тухай олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 1930 оны 29 дүгээр конвенцын 2014 оны протокол" сэдвээр ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны ахлах мэргэжилтэн Алайн Пельс, "Хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн хөдөлмөрийг устгахад прокурорын байгууллагын оролцоо болон олон улсын сайн туршлага” сэдвээр ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны ахлах мэргэжилтэн Барати Флюг нар сургалт явуулж, прокурор, ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцав.
Энэхүү сургалт нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, стандарт, хүний эрхийн суурь зарчмуудын талаарх ойлголт, мэдлэгийг бататган, гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба