Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс докторын сургалтад хамрагдаж буй прокурор, ажилтнуудын судалгааны ажилд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор докторантын судалгааны ажлын хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, судлаач, профессорууд болон докторын сургалтад суралцаж буй прокурор, ажилтнууд оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, Дотоод хэргийн их сургуулийн докторант Д.Галбадрах “Хүнийг амиа хорлоход хүргэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулж, профессор багш нар болон прокуроруудаас санал, зөвлөмж авсан байна.
Цаашид прокурор, ажилтнуудын докторын судалгааны ажлын явц, үр дүнгээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг Их сургуулиудтай хамтран тогтмол зохион байгуулах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба