ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу жил бүр зохион байгуулдаг.

Сонгон шалгаруулалтыг 2022-2025 онуудад 5 удаа зохион байгуулж, 1032 иргэн оролцсоноос 249 иргэнийг нөөцөд бүртгэж, 232 иргэнийг прокурорын туслах ажилтны ажлын байранд томилсон байна.

Прокурорын туслах ажилтны 6 дахь удаагийн сонгон шалгаруулалтад одоогийн байдлаар 170 хүн бүртгүүлэхээр материал ирүүлсэн, бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сонгон шалгаруулалтын хууль эрх зүйн сорилгод багтах баримт материалын жагсаалтыг  ЭНД -ээс хүлээн авна уу.